/ / ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдуудын нийслэл хот болон орон нутагт ажиллах үед объектийн орчинд эргүүл зохион байгуулах.

2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдуудын нийслэл хот дотор болон орон нутагт ажиллахаар автотээврийн хэрэгслээр зорчих үеийн замын хөдөлгөөний зохицуулалт хийх.

3. Гадаадын төр, засгийн өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн Монгол улсад хийх айлчлалын үеийн замын хөдөлгөөний зохицуулалт хийх.

4. Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй бодитой нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлж хамтран ажиллах.

5. Дээд шатны байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллах.

       Тус хэлтэс 2014 онд Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрхийн актуудыг мөрдлөг болгон цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны журам, стандартын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын ажлын хариуцлага, үр дүн, мэргэшил, ур чадварын түвшин, ёс зүйд тавигдах шаардлагыг дээшлүүлж, алба хаагчдын хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийг хангах ажлыг эрчимжүүлхэд анхааран Монгол улсын төр, засгийн тэргүүнүүд нийслэлийн төр, аж ахуйн нэгж байгууллага зэрэг  товлосон объектуудад очих, буцах, гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулахад анхааран ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040