/ / ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.ЛХАГВАСАЙХАН ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.ЛХАГВАСАЙХАН ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Тус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдал” сэдвээр хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Доктор, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан:
“Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах асуудлыг анх удаа тухайлан судалж, тулгамдсан асуудлуудыг нээн, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох оролдлого хийсэн.
Энэхүү судалгааны ажилдаа “Цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах баталгаа”, “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангах заавар” гэсэн тодорхойлолтуудын өөрийн хувилбарыг санал болгосон” хэмээлээ.
Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсан цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан танд халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040