/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРОО ОРЧИМД 2 ГЭР БҮЛИЙН ИРГЭД УГААРТЖЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРОО ОРЧИМД 2 ГЭР БҮЛИЙН ИРГЭД УГААРТЖЭЭ

Иймд иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэе.
1. Гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
2. Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх
3. Хүйтний эрч чангарахаас өмнө яндангаа хөөлөх (яг одоо)
4. Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсний савыг тогтмол цэвэрлэх
5. Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх, дохиоллыг салгаж унтраахгүй байх
6. Галлагаа хийхдээ нунтаг түлш хэрэглэхгүй байх
7. Хүүхдийг гэрт үлдээх үедээ зуух, пийшин шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
8. Автомашины граж зэрэг битүү орчинд автомашины хөдөлгүүр асаалттай орхихгүй байх, хажууд нь унтахгүй байх
9. Ямар ч тохиолдолд гал түлсэн л бол яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх зэргээр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол дагаж мөрдөхийг зөвлөж байна.
<img class="xz74otr" src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t6e/1/16/1f534.png" alt="

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040