/ / Тэрбум мод

Тэрбум мод

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй “Тэрбум мод" үнэдэсний хөдөлгөөнийг дэмжин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас “Нэг сая" мод тарьж, арчлан ургуулах, ногоон байгууламж байгуулах уриалгыг дэвшүүлэн "Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.
 
Энэхүү аяны хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас бүх нийтээр мод тарих үндэсний өдөр буюу 2022.05.14-ний өдөр Нарстай дахь хээрийн сургалтын төвийн орчим болон Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Бум-батын рашаан" цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг зохион байгууллаа.
 
Тус албаны 557 алба хаагч улиас, хайлаас, агч, гүйлс зэрэг 4 төрлийн нийт 5300 ширхэг мод тарьлаа.
 
"Байгалиа бүтээе" аяны хүрээнд цаашид тус албаны хамт олон хашаандаа мод тарих боломжтой алба хаагчдынхаа хашааг нэгж тус бүрээс хамт олны оролцоо дэмжлэгтэйгээр цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
Хүн 18 ширхэг мод тарьж ургуулахад бүх насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг.
 
Тиймээс иргэд та бүхнийг мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах үйлсэд идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна

 

 

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Өргөдөл, гомдол хариуцсан алба хаагч: Цагдаагийн ахлагч  Г.Алтанзул

Цагийн хуваарь:  08:30 - 17:30  (12:30-13:30 Цайны цаг)

И-мэйл: dopoaps@police.gov.mn  Утас: 99325041, 89638973, 91185040