“Хамтын ажиллагаа-Амгалан хот”
Тус албанаас дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга нартай энэ оны 01 дүгээр улирлын байдлаар хамтран ажилласан ажлаа дүгнэх, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилгоор “Хамтын ажиллагаа-Амгалан хот” сэдэвт ажлын уулзалтыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтанд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан болон даргын зөвлөлийн гишүүд, урилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Очбадрах нар оролцож, туршлага солилцон хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ярилцлаа.



